Monday, June 16, 2008

Ashes and Snow



Ashes and Snow хэмээх энэхүү төсөл нь Канадын уран бүтээлч Gregory Colbert-ийн санаачлага бөгөөд, хүн болон байгалийн харьцааг харуулсан фото зураг, видео зэргийг дэлгэн харуулсан бүтэн үзэсгэлэн юм.
Та энэхүү project-ийн талаар Ashes and Snow.com хэмээх сайтнаас нь дэлгэрэнгүй сонирхоорой.















Мөн та 1280*780 хэмжээтэй 20 ш зургийг доор линкнээс татан авах боломжтой.


Дэлгэрэнгүй...

Friday, June 13, 2008

MTV-ийн рекламууд







Дэлгэрэнгүй...

Super Realism









Дэлгэрэнгүй...

Wednesday, June 11, 2008

Сэтгүүлийн шилдэг 10 хавтасны зураг

1. Rolling Stone (1981 оны 1-р сарын 22-ны дугаар)
Эхний байранд Rolling Stone сэтгүүлийн хавтас оржээ. Энэхүү зурганд алдарт дуучин Жон Леннон өөрийн эхнэр Йоко Онотой байгааг та харж байна. Энэ зургийг алдарт зурагчин Анни Лейбовиц (Annie Leibovitz) дуучныг үхэхээс хэдхэн цагын өмнө авсан байна.



2. Vanity Fair (1991 оны 8-р сар)
Деми Мур алдарт "Сүнс" киноны дараа, жирэмснийхээ сүүлийн сард. Зургийг мөн л Анни Лейбовиц (Annie Leibovitz) авсан байна.



3. Esquire (1968 оны 4-р сар)
Алдарт боксчин Мухаммед Алиг Америкийн армид алба хаахаасаа татгалзсаны дараа Esquire сэтгүүл энэ хавтастай гарчээ.



4. The New Yorker (1976 оны 3-р сарын 29)
Шаул Стейнберг (Saul Steinberg) -ийн "9-р өргөн чөлөөн дэх энх тайван" нэртэй гар зургаар The New Yorker сэтгүүл энэ удаа хавтасаа чимжээ.



5. Esquire (1969 оны 5-р сар)
Esquire сэтгүүлийн хавтаснаа зураач Энди Уорхол "Campbell" хэмээх томатны соусанд живж байна.
"Campbel" хэмээх энэхүү соус нь тэр үедээ поп арт урлагын нэгэн алдартай арт-объект болоод байсан бөгөөд зураач энэхүү бүтээлээрээ поп арт урлаг массын дунд хэт түгж байгааг эсэргүүцсэн байна.



6. The New Yorker (2001 оны 9-р сарын 24)
Энэ хавтсан дээр хар өнгөтэй хоёр тэгш өнцөгт дүрслэгдсэн бөгөөд 9-р сарын 11-ны аймшигт өдрийг харуулсан аж.



7. National Lampoon (1973 оны 1 сар)
Инээдмийн төрлийн алдарт сэтгүүл National Lampoon 1973 оны 1-р сард ийм зурагтай зарагдаж байлаа. Хавтсан дээрх бичээс " Хэрвээ чи энэ сэтгүүлийг худалдаж авахгүй бол, бид энэ нохойг ална!"



8. Esquire (1966 оны 10-р сар)
Хар өнгөн дээрх цагаан бичээс нь: "Ээ бурхан минь, бид жаахан охиныг алчихлаа".
Сэтгүүлийн гол нийтлэл нь алдарт сэтгүүлч Жон Сэк (John Sack) -ийн Вьетнамын дайны талаарх бичсэн нийтлэл байсан бөгөөд, дараа нь энэ нийтлэл америкийн сэтгүүл зүйд "шинэ сэтгүүл зүйн" эхлэл болсон гэж түүхэнд оржээ.



9. Harper’s Bazaar (1992 оны 9-р сар)
Harper’s Bazaar сэтгүүл нь анх 1867 онд анхны дугаараа гаргаж байсан бөгөөд 1992 онд 125 жилийн ойгоо тэмдэглэж байлаа.



10. National Geographic (1985 оны 6-р сар)
12 настай афган охин - нэрт зурагчин Стив Маккьюри (Steve McCurry) энэхүү зургийг афган-пакистаны хил дээрх дүрвэгсдийн хуаранд авчээ.
Зөвлөлтийн нисдэг тэргүүд охины суудаг тосгоныг бөмбөгдсөн бөгөөд энэ үеэр түүний эцэг эх нь амь үрэгдэж, охин лагерьт ирэхийн тулд ууланд 2 долоо хоног явсан байна.


Дэлгэрэнгүй...

Холоос ирсэн бүсгүйд




Хонгор сэтгэлийг нь багласан тэр нэг учирал чивчиртэл чангарснаас
Холоос ирсэн бүсгүйн нүднээс нулимс бус харуусал бөмбөрнө
Өөрийн чинь сонгосон дурлал нэгэнт минийх биш хүнийх болохоор
Өрөвдлөө гээд ямар нулимсыг чинь арчих эрхтэй биш дээ

Цэнгэлийн дарсанд хөлчүүрэн талимаардаг амрагийн минь харц ондоо болчихож
Цээжин дэх гунигийг минь үргэтэл инээж атаархтал мөрөөддөг чинь үгүй болчихож
Хонгорхон бүсгүйн хүлээсийг ганцхан шөнө тайлж шидчихээд
Холоос ирсэн сэтгэлийг чинь хөтлөөд диваажингийн цэцэрлэг рүүгээ зугтмаар ч юм шиг

Үнсэхийг хүсдэг уруулийг минь нүднээс чинь халих гуниг долооно
Үгүй дээ чи буруугүй гэх шиг нулимс чинь миний цамцыг норгоно
Ямархан тавилан гээч нь умардаас над руу нисэж ирчихээд
Яг дэргэд минь суугаад миний сэтгэлээр асгартал уйлдгийм бэ

М.Б. Заяа

Дэлгэрэнгүй...

Saturday, June 7, 2008

Зун боллоо...













Дэлгэрэнгүй...

Mladen Penev



Mladen Penev - 1980 онд төрсөн Болгарын уран бүтээлч.






















Нийт 56 ширхэг зургийг та доороос татаж аваарай


Дэлгэрэнгүй...